Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Вьетнам Улс руу зорчих иргэд зохих ангиллын визийг авч аялахыг зөвлөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад 2023 оны 11 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд хийсэн төрийн айлчлалын үеэр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан. Тус хэлэлцээр нь одоогоор хүчин төгөлдөр болоогүй байгаа тул Вьетнам Улс руу зорчих иргэд та бүхэн зохих ангиллын визийг авч аялахыг зөвлөж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Вьетнам Улс руу 30 хоногоос доош хугацаагаар зорчихоор төлөвлөж байгаа иргэд цахим виз, 30 хоногоос дээш хугацаанд зорчих бол ЭСЯ-нд нь хандан виз авна. Виз хэрхэн мэдүүлж, авах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://www.vietnamimmigration.com/mongolian/embassy-of-vietnam-in-mongolia-mn/

Харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болох тодорхой хугацааг тухайн үед нь мэдэгдэх болно гэлээ.

НЗДТГ: Шинэ автобуснууд хамгаалалтын хуулгатай байгаа учир өөр харагдаж байгаа
НЗДТГ: Шинэ автобуснууд хамгаалалтын хуулгатай байгаа учир өөр харагдаж байгаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.