Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЗДТГ: Шинэ автобуснууд хамгаалалтын хуулгатай байгаа учир өөр харагдаж байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Нийслэлийн нийтийн тээвэрт явах “Yutong” үйлдвэрийн эхний ээлжийн автобуснууд Эрээн рүү хөдөлсөн талаар бид мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд одоо ирж байгаа автобусууд Хотын дарга Х.Нямбаатарын анх танилцуулж байсан автобуснаас өөр байна гэх шүүмжлэл өрнөж эхлэв.

Эл шүүмжлэлд Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр, "Шинээр ирж байгаа автобусны зураг зөрж байна гэх шүүмжлэл гарч байна. Шинэ автобуснууд хамгаалалтын хуулгатай замд явах юм билээ. Улаанбаатарт ирсний дараа хуулгыг авна. Автобуснууд эхний зураг дээрх шиг өнгө үзэмжтэй ирнэ" гэжээ.

С.Ням-Эрдэнэ: Шатахууны нөөцийн савнуудыг шалгахад хэрэглээг хэвийн хангах нөөц байсан
С.Ням-Эрдэнэ: Шатахууны нөөцийн савнуудыг шалгахад хэрэглээг хэвийн хангах нөөц байсан
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.