Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан, Өмнөговь, Ховд зэрэг 11 аймаг зудын нэн их эрсдэлтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс 11 аймгийн 41 суманд цагаан зудын, 11 аймгийн 48 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсжээ.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн ихэнх, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Ховд аймгийн зарим нутгаар нэн их эрсдэлтэй гарсан болохыг Онцгой байдлын байгууллагаас мэдээлэв.

Цаашид энэ сард баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх бол зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөв гарчээ.

ШИНЖЭЭЧ: “Тавантолгой Түлш“-ийн ТУЗ-ийн гишүүд нь 1.1 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ
ШИНЖЭЭЧ: “Тавантолгой Түлш“-ийн ТУЗ-ийн гишүүд нь 1.1 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ
 
Х.Нямбаатар “Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай” гэж УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хариу барив
Х.Нямбаатар “Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай” гэж УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хариу барив
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.