Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07:10 цагийн үед ...... хотхоны 4 давхрын айлд гал гарлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас мэргэжлийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг явуулж байгаа ба гал түймрийн улмаас нэг гэр бүлийн 4 хүн амь хохирсон /насанд хүрсэн нэг хүн, 4 хүүхэд/ харамсалтай тохиолдол бүртгэгдэж, урьдчилсан байдлаар шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүсэлтэй гал гарсан байж болзошгүй байна.
Иймд Та бүхэн дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Гацуур модны гэрлийг байнга асаахгүй байх
Бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байх
Зөвхөн насанд хүрсэн хүнтэй үед асаалттай байлгах, гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэх, халалт үссэн эсэхийг тогтмол шалгах
Бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх
Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх
Гацуур болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах
Мэргэжлийн байгууллагын асаасан бол унтраа, залгасан бол салга гэдэг аюулгүй зарчмыг байнга хэрэгжүүлж, шинэ жилийн гацуур модноос үүсэлттэй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.