Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хамтын шийдэл-хамгаалагдсан ирээдүй“ хамтарсан багийн зөвлөгөөн зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо хамтран “ХАМТЫН ШИЙДЭЛ-ХАМГААЛАГДСАН ИРЭЭДҮЙ” сэдэвт хамтарсан багийн зөвлөгөөнийг Дэлхийн хүүхдийн эрхийн өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Төлөөлөгчид, хэлтэс албадын дарга нар, иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга нар, Хороодын Засаг дарга нар, хамтарсан багийн гишүүд, ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, холбогдох төрийн албан хаагч нар бүхий 650 гаран зочид, төлөөлөгчид хамрагдлаа.

Хамтарсан багийн гишүүд болон оролцогдоос гарсан санал санаачлагыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд гардуулан өглөө.

Зөвлөгөөний үеэр гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил үйлсээрээ манлайлсан байгууллага, албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

СОНСГОЛ: Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “ЭСДЭ“ ХХК гаалиар бүртгэлгүй нүүрс гаргасан байж болзошгүй
СОНСГОЛ: Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “ЭСДЭ“ ХХК гаалиар бүртгэлгүй нүүрс гаргасан байж болзошгүй
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.