Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Тэгш, сондгойгоос өмнө ТАНХАЙ жолоочдыг хязгаарлах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Хотын дарга Х.Нямбаатарын гаргасан гэнэтийн шийдвэр нийслэлийн иргэдийг багагүй бухимдуулаад байгаа билээ. Үндсэндээ, 45 хоногийн хугацаанд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцох юм. Иргэдбухимдахдаа, “Хязгаарлаж байгаа бол татвараа хөнгөл” хэмээж буй.

Ер нь зарчмын хувьд нийтээр нь ингэж хязгаарлах нь буруу. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний ТАНХАЙРАЛ үйлддэг буюу дүрэм зөрчсөн торгууль нь тоогоо алдсан, татвар хураамжаа төлдөггүй, оношилгоонд ордоггүй жолоочидтой хамт СОЁЛТОЙ жолоочдоо хязгаарлаж байгаа юм.

ТЦА-наас өгсөн мэдээллээр энэ оны эхний хагаст 463 мянган торгууль бичигдсэний 76 хувь нь төлөгдөөгүй байгаа аж. Түүнчлэн, өнгөрсөн оны 830 мянган торгуулийн 47 хувь нь төлөгдөөгүй байна.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны судалгаагаар торгуультай жолоочдын хөдөлгөөнийг хязгаарласнаар түгжрэл 10-15 хувиар буурна гэх тооцоо гарчээ.

Улаанбаатар хотын түгжрэлийн 30-40 хувийг дүрэм зөрчдөг буюу дуртай газраа зогсдог, эргэдэг, урсгал сөрдөг, уулзвар чагталдаг жолоочид эзэлдэг аж.

Тиймээс нийтээр нь хоморголон хязгаарлах биш, дүрэм зөрчдөг “дураараа” жолоочдыг хязгаарлавал зохистой биз ээ...

Х.Нямбаатар: АН түгжрэлийг шууд шийдвэл би огцроход бэлэн байна
Х.Нямбаатар: АН түгжрэлийг шууд шийдвэл би огцроход бэлэн байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна