Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перри аравдугаар сарын 28-нд 54 насандаа гэрийнхээ усан санд живж нас барсан байдалтай олдсон байдаг.
Тэгвэл Лос-Анжелес хотын эмнэлгээс Мэттью Перригийн үхэл кетамины цочмог нөлөөнөөс болсон гэдгийг баталжээ.
Мэттью Перри нь "Найзууд" цувралын алдар хүндийнхээ үед өвчин намдаах эм, архины хамааралтайгаа тэмцэж байсан. Тиймдээ ч нөхөн сэргээх эмнэлгээр олон удаа үйлчлүүлж байжээ. Мөн архи, хар тамхины хэрэглээнээсээ болж "Найзууд" киноны гурван жилийн зураг авалтыг санахгүй байна гэж 2016 онд ярилцлага өгч байжээ.
Лос-Анжелесийн эмнэлэгийн мэдэгдэлд "Түүний цусны сорьцонд кетамины өндөр тун илэрсэн. Үхлийн гол нөлөө нь зүрх судасны хэт цочрол, амьсгалын замын хямрал байсан. Ухаан алдах үед живэх магадлал өндөр" гэсэн байна.