Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Б.Ганхуягийг сонсголд оролцуулах эсэхийг шүүх шийдэх боломжгүй. Уг хариултаа Түр хорооны дарга Б.Энхбаярт хүргүүлсэн

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зарлаж буй хоёр дахь сонсгол ирэх даваа гарагт эхэлнэ. Энэ удаагийн сонсголд 268 гэрчийг оролцуулахаар дуудаж байгаагаа Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулсан. Эдгээрийн дунд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэр багтсан байдаг.

Улмаар Түр хорооноос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Ганхуягийг сонсголд оролцуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн юм.

Харин өнөөдөр болсон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурлын үеэр "Б.Ганхуягийг сонсголд оролцуулах эсэхийг шүүх шийдэх боломжгүй. Энэ хариугаа ч Түр хорооны дарга Б.Энхбаярт хүргүүлсэн" гэх мэдээллийг өглөө.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурлыг энэ сарын 27-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурлыг энэ сарын 27-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа
 
Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.