АНУ-ын Жонс Хопкинс Их Сургуулийн мэдээлснээр дэлхий дээр нийт 20 сая хүн коронавирусний халдвар аваад байгаа бөгөөд 750,000 гаруй хүн тус вирусээр өвчлөн нас баржээ.
Коронавирус тархаж эхэлснээс 3 сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 2 гэхэд халдвар авсан хүмүүсийн тоо 1 саяд хүрч, үүний дараа гурав хүрэхгүй сарын дотор буюу зургадугаар сарын 28-нд 10 сая хүнд хүрчээ. Мөн тус өдрөөс хойш зургаахан долоон хоногийн дотор 2 дахин нэмэгдэж 20 сая болллоо.
Халдвар хурдацтай тархаж байгаа бүсүүд нь Латин Америк, Карибын орнууд болон Ази юм. Вирусний хамгийн их тохиолдол бүртгэгдээд байгаа АНУ-д 5 сая өвчилж 160,000 гаруй хүн нас барсан ба үүний дараа бичигдэж байгаа Бразил улсад 3 сая хүн халдварлаж 100,000 хүн нас баржээ. Нийт тохиолдлын тоогоор гуравдугаарт бичигдэж байгаа Энэтхэг улсад нэг сая тохиолдол бүртгэгдээд байсан ч үүнээс гуравхан долоо хоногийн дотор 2 саяд хүрчээ.
Зургийн эх сурвалж: Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага