Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын туурийг хамгаалалтад авч, судалгаа, малтлагын ажлыг төрөөс дэмжих шаардлагатай гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд


Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас олдоод буй Хүннү гүрний нийслэл Луут (Лунчен)-ын туурь байж болох хотын малтлага судалгааны ажилтай Улсын Их Хурал, Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид танилцлаа. 

Улаанбаатарын их сургуулийн багш, доктор (Ph.D), дэд профессор Т.Идэрхангайн удирдсан экспедиц урт хугацаанд уйгагүй судалж, сорилын малтлага хийсний дүнд урьд өмнө хаанаас ч олдож байгаагүй археологийн чухал олдворуудыг илрүүлсэн байна. “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичиг дээврийн нүүр вааран дээрээс олдсон нь Монголд төдийгүй дэлхийд анхных юм. Энэ нь Хүннү гүрний нийслэл Луут хотын туурь болохыг батлах хөдлөшгүй баримт хэмээн судлаачид үзэж байна. 

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат “Таамаглалыг эцэслэн батлахад олон жилийн судалгаа, малтлага шаардана. Ийм томоохон хэмжээний археологийн малтлагыг төр нэгдсэн бодлогоор үндэсний экспедиц гаргаж, Монголын археологичдын судалгааны нэгдсэн арга зүй, хүний нөөцийг дайчилж хийх шаардлагатай. Энэхүү малтлагын ажлыг Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс анхааралдаа авч, хөрөнгө зардлыг нь шийдвэрлэх явдал чухал. Юуны өмнө Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргаж хамгаалалтад авах ажлыг яаралтай хийхээр боллоо” гэв.

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа
Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.