Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм.

Үүнд:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилга байгууламжуудыг Улсын комисс хүлээн авах ажлыг эрчимжүүлэх,
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг очиж авч чадахгүй байгаа, алслагдсан гэр хороололд амьдарч буй иргэдэд үйлчлэх хүүхдийн явуулын үзлэгийг ажиллуулах ажлыг судалж, танилцуулах,
  • Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, хотхоны орц, гарцыг нэмэх асуудлыг шийдвэрлэх,
  • Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламжийг байгуулах бэлтгэл ажлыг хангах,
  • Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэх, хуваарилах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах,
  • Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон дайчлан ажиллах резидент эмч нарт цалин урамшуулал олгох ажлыг судалж, танилцуулах
  • “Тээвэр логистикийн оновчтой шийдэл” зөвлөлдөх уулзалтын тэмдэглэлийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулан, биелэлтийг нэгтгэж, ажиллах зэрэг үүрэг даалгавар өгөв.
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Санхүүгийн бичиг баримтууд “алга болсноос“ болж хяналт шалгалт явуулахад саад болж байна гэж шинжээч дүгнэлээ
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Санхүүгийн бичиг баримтууд “алга болсноос“ болж хяналт шалгалт явуулахад саад болж байна гэж шинжээч дүгнэлээ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.