Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Нарантуяа: Манай улс хөгжил нь мухардалд орсон улс болсон байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр, УИХ-ын гишүүн асан, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар “Ирээдүйдээ өр биш өв үлдээдэг байх” Үндэсний баялагийн сангийн хуулийн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа "Өнгөрсөн 10 сарыг бид Монгол Улсыг бүтэн тойрч 62000 орчим мянган иргэдтэй уулзаж “Өрийн дарамтгүй Монгол”үндэсний хэлэлцүүлгийг хийлээ. Иргэд, аж ахуй эрхлэгчдийн маань өнөөдрийн нөхцөл байдал ямар түвшинд байгаатай бодитоор танилцсан сарууд өнгөрлөө. Бид энэхүү хэлэлцүүлгийн үр дүнг бодлого боловсруулах суурь болгон ажиллаж байна. Стратеги бодлогын судалгааны хүрээлэн дээр бодлогын судалгаанууд үе шаттайгаар хийгдсээр байна.

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, чөлөөт эдийн засаг руу, зөв зам руу гаа орохгүй бол ужгирсан хямралууд бий болсоор байна. Өөрөөр хэлбэл хөгжил нь мухардалд орсон улс болсон байна.

Ардчилсан нам 12-р сарын 06-ний өдөр бодлогын концепцоо гаргах болно. Бүх лидерийнхээ үйл ажиллааг танилцуулна. ЕНБД бол МАН-ын дарга шиг нүсэр бүтцийг дээрээс зангиддаг дарга биш олон ургалч бодлыг нэг бодлого болон зангиддаг модераторын үүрэгтэй хүн юм. Бид цаашид ирж буй 6 сард хамгийн ойлгомжтой, хамгийн зөв бодлого, мөрийн хөтөлбөрийг танилцуулах болно.

Э.Одбаяр: МАН-ын буюу хажуугийн усан онгоцны захирагчийг таньдаг байлаа гээд өөрийнхөө усан онгоцыг живүүлэхийг хүсэхгүй
Э.Одбаяр: МАН-ын буюу хажуугийн усан онгоцны захирагчийг таньдаг байлаа гээд өөрийнхөө усан онгоцыг живүүлэхийг хүсэхгүй
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.