Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Баттуул: Ч.Хүрэлбаатар сайд Монгол Улсын газар нутгийг гаднынханд 100 жилээр өгөх тухай хууль санаачилж байхад УИХ-ын гишүүд эсэргүүцэж чадахгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

Цензургүй багийн сэтгүүлч Ж.Баттуул мэдээлэл хийлээ. Тэрбээр, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нэртэй хуулийн төслийг санаачлаад өнгөрсөн зургаадугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн агуулга нь Монгол Улсын газар нутгийг гаднынханд 100 жилээр өгөх тухай. Өнгөрсөн долдугаар сарын 4-ны өмнө буюу баяр наадмын өмнөхөн УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах гэж оролдсон ч эсэргүүцэлтэй тулгарч түр зогссон байдаг. Миний бие энэ хууль хэзээ батлагдаж болохгүй гэдэг агуулгаар энэ хэвлэлийн хурлыг хийж байна. Монгол Улсын газар нутгийг гаднынханд 100 жилээр өгвөл юу болох вэ гэдэг агуулгаар "Монголын эсрэг ажиллагаа буюу Ч.Хүрэлбаатар" нэртэй нэвтрүүлгийг "Цензургүй баг" бэлтгэж, 14 хоногийн өмнө хураангуй видеогоо олон нийтэд цацсан. Үүний дараа Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар намайг цагдаад өгсөн. Хэн ч гомдол гаргах эрхтэй, тэр асуудал биш. Хамгийн гол нь энэ хууль батлагдвал яах гэдэг нь чухал. Том агуулгаараа бол Монгол Улс гэж байхгүй болно.

Ч.Хүрэлбаатар гэдэг хүн санаачлаад оруулаад ирсэн. Бусад гишүүд дэмжиж байгаа юм уу. Ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг нь би асуумаар байна. Одоог хүртэл чимээгүй байгааг нь хараад дэмжиж байна гэж ойлгосон. УИХ-д байгаа МАН-ын гишүүд Ч.Хүрэлбаатар сайдаасаа айж байгаа байх. Би ойлгож байна. Нам дотроо хамгийн их эрх мэдэлтэй хүн бол Ч.Хүрэлбаатар болоод байгаа. Түүний өөдөөс хэн ч юу ч хэлж чаддаггүй, үгээр нь байж, хадаг барьж байж тойрогтоо хэдэн төгрөг тавиулахыг боддог. Тийм учраас Ч.Хүрэлбаатарын энэ үйлдлийг эсэргүүцэж чадахгүй байна" гэлээ.

Ж.Хунанг ХЭҮК-ын даргаас нь чөлөөлөхийг ТББХ дэмжлээ
Ж.Хунанг ХЭҮК-ын даргаас нь чөлөөлөхийг ТББХ дэмжлээ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.