Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мандуул: Үнэнч хэрэглэгчдэдээ хувьцаагаа бэлэглэж буй нь Монгол Улсад анх удаа бий болж байгаа сайн жишиг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

"ONDO” компанийн үүсгэн байгуулагчид хэрэглэгчдэдээ өөрсдийн эзэмшлийн хувиасаа бэлэг болгон олгох шийдвэр гаргасан. Энэ талаараа мэдээлэл өглөө.

"ONDO" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мандуул хэлэхдээ "Үнэнч хэрэглэгчдэдээ хувьцаагаа бэлэглэж буй нь Монгол Улсад анх удаа бий болж буй сайн жишиг. Монголд харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөнөөс хойш үүрэн телефоны 5 оператор байгуулагдсан. Үүний нэг нь ONDO. Бид хамтын өмчит компани болохоо зарлаж, энэ нь яг юу вэ гэдгийг "ONDO"-ийн хэрэглэгчдэдээ болон шинээр хэрэглэгч болохоор зэхэж буй хүмүүстээ ойлгуулахыг зорьж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "ONDO"-г өнөөдрийн байдлаар 260 мянга гаруй хэрэглэгч ашиглаж байна. Бид сүлжээнийг өргөтгөлөө цаг ямагт хийж байгаа. Хэдийгээр өвөл болоод, гадаа хүйтэн байгаа ч гэсэн Дархан, Эрдэнэт, Өмнөговь гэх байршилд шилэн кабелийн баазуудыг угсрах ажил үргэлжилж буй. Мөн Улаанбаатар хот дахь ачаалал ихтэй, интернэтийн хурд нэмэх шаардлагатай бүсүүдэд өргөтгөлөө хийнэ" гэсэн юм.

Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудна
Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудна
 
DeMarcus Cousins 3-р сарын 7-нд Монголд ирнэ
DeMarcus Cousins 3-р сарын 7-нд Монголд ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.