Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж буй. Хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов болон сонсголд гэрчээр дуудах тухай асуудлыг хэлэлцэж байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаад буй хүмүүс дундаас УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар тус сонсголд оролцох хүсэлтэй байгаа талаараа мэдэгдэж байсан. Тэгвэл гэрчээр дуудах хүмүүсийн жагсаалтад Б.Ганхуягийн нэр багтжээ.