Засгийн газрын шийдвэрээр гэр хорооллын айл өрхүүдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифийг 2023 оны энэ оныг дуустал хугацаанд мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг хөнгөлж буй юм. Тэгвэл тус шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагдаж байна.
Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй өрхүүд хамрагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.