Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч, сураггүй болсон малчны цогцсыг олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант багийн “Хана” гэдэг газар энэ сарын 22-ны өдрийн 09:00 цагийн орчим тус сумын харьяат малчин Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл 11-р сарын 25-ны өдрийн 13:40 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Галшар сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн малчин Г /53 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 10:30 цагаас зохион байгуулж 11-р сарын 26-ны өдрийн 08:38 цагт гэрээс нь зүүн урд зүгт 800 м зайтай газраас цогцсыг нь олж, Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Х.Нямбаатар: Тохижилт үйлчилгээний ажилчдыг шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн
Х.Нямбаатар: Тохижилт үйлчилгээний ажилчдыг шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.