Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАА-н салбарын эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж буйг Ерөнхий сайд онцлов

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 14 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит "Өглөөний уулзалт"-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийж байна. Уулзалтад газар тариалан, мах, сүү болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав баглаа боодол, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн нэг чухал салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод, Засгийн газраас тус салбарын эрх зүйн орчныг шинэчлэх зэргээр ажиллаж буйг мэдээлж, санал хүсэлтийг сонсон гарц шийдлийг ярилцлаа.

Энэ үеэр Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн Л.Эрхэмбаяр: Засгийн газрын олгосон 1 их наядын зээл үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болсон. Цаашид эрх зүйн орчны дэмжлэг мөн хэрэгтэй байна. Түүхий мах экспортод гаргахад бид бэлэн байна. Шаардлагатай стандартыг яаралтай баталж өгмөөр байна. Зөв зүйл дээр, зөв бодлого дээр улс төрийн намууд улс төржилгүй хамтарч ажилламаар байна.

ОБЕГ: 9 сартай амьгүй ураг нийтийн байрны жорлонгоос олджээ
ОБЕГ: 9 сартай амьгүй ураг нийтийн байрны жорлонгоос олджээ
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ