Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цалинтай ээж“-ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжсэн 102 мянган иргэний саналыг УИХ-ын дарга чуулганд танилцуулна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Раднаабазар овогтой Цэндсүрэн “Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50.000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдлийг санаачилсан.

Өнгөрсөн сарын 18-ны өдөр санаачилсан уг нийтийн өргөдлийг энэ сарын 17-ны 11.00 цагийн байдлаар 102 мянган иргэн дэмжиж, санал өгсөн байна. Тэгвэл дээрх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар Чуулганы үдээс хойшх хуралдаанд танилцуулахаар болжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар D-Өргөдөл цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм

Ц.Тулга: Сувилагч тариа хийхдээ эхлээд тариагаа, дараа хугацааг нь харуулах ёстой
Ц.Тулга: Сувилагч тариа хийхдээ эхлээд тариагаа, дараа хугацааг нь харуулах ёстой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд