Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Шүүх байгуулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр,
"Анхан шатны шүүхүүд буюу хөдөө орон нутгуудад буй Эрүүгийн хэргийн болон Иргэний хэргийн дагнасан шүүхийг нэгтгэж нэг шүүх болгоно. Дотроо иргэний хэргийн танхим болон эрүүгийн хэргийн танхимтай зохион байгуулагдана. Ингэснээр нэг байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа 2 Тамгын даргатай шүүхүүд нэг тамгын даргатай, нэг ерөнхий шүүгчтэй болно. Өөрөөр хэлбэл, Анхан шатны шүүх дээр ажиллаж буй дарга, шүүгч, тамгын газрын дарга нарын орон тоог багасгаж байгаа гэсэн үг.
Ингэснээр Тойргийн давж заалдах шатны шүүхүүдийн хүрээнд Орхон, Дархан-Уул аймгийн Эрүү, иргэний шүүхийг мөн энэ зарчмаар нэгтгэнэ.
Мөн давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулах буюу бүсчилсэн хэлбэрээр 6 аймгийн төвд байгуулах асуудлыг хөндөхгүй байхаар шийдвэрлэлээ" хэмээв.