Иргэдийн дунпд халаадаг тамхи нь уламжлалт янжуур тамхитай адил юм гэдэг буруу ойлголт байдаг.
Харин халаадаг тамхи нь янжуур тамхитай адил бүрэлдэхүүн агуулдаг боловч тамхинаас ялгаатай нь шатдаггүй тул тамхины утаанд агуулагдах хортой бодис ялгаруулдаггүй аж.
Гол хор хөнөөл нь никотин биш, харин тамхи шатаах явцад үүсдэг утаанд хорт хавдар үүсгэдэг бодисууд байдаг нь тодорхой болсон тул бид юутай тэмцэх ёстой вэ гэдэг нь тодорхой.
Шаталтын өндөр температурт химийн урвалууд явагдаж эхэлдэг бөгөөд энэ үед 7,000 гаруй төрлийн нэгдлүүд үүсдэг бөгөөд тэдгээрийн 69 нь аюултай хорт хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тэдгээр бодисууд утаатай хамт тамхичдын биед нэвтэрч, хэд хэдэн ноцтой халдварт бус өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тамхины халаалтын систем болон тэдгээрт хэрэглэгддэг бүрэлдэхүүндийн гол зүйл нь шатаах биш халаах зориулалттай байдгаараа янжуур тамхи шиг хор хөнөөл ялгаруулдаггүй байна.
Шаталтын процесс байхгүй учраас тэд уламжлалт тамхинаас 95 хувиар бага хортой гэдгийг АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) халаадаг тамхины бүтээгдэхүүнийг "өртөлт багатай" бүтээгдэхүүн гэж үзэн олон тооны судалгаагаар баталсны үр дүнд зах зээлд нэвтрүүлсэн байна.
Хэд хэдэн орны туршлагаас харахад тамхи халаах бүтээгдэхүүн хэрэглэх нь тамхичдыг тамхи руу буцаадаггүй, харин эсрэгээрээ тамхи татах түвшин бууруулахад тусалдаг болох нь тодорхой байна.
Жишээлбэл Япон улсын засгийн газар шинэ, утаагүй бүтээгдэхүүнийг уламжлалт тамхийг орлуулж зохицуулах замаар дэмжсэн юм. Өнөөдрийн байдлаар Япон улс халаадаг тамхины хэрэглээний тархалтаараа дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд тамхи татдаг хүмүүс халаадаг тамхи руу их хэмжээгээр шилжсэний үр дүнд 2019 он гэхэд тус улсад тамхи татдаг хүмүүсийн тоо гуравхан жилийн дотор 30 хувиар буурсан аж.
Их Британийн Эрүүл мэндийн яам тамхи, утаагүй бүтээгдэхүүний зохицуулалтыг дэмжээд зогсохгүй олон нийтэд мэдээлэл түгээх кампанит ажил явуулжээ. Үүний зорилго нь хүмүүсийг хор хөнөөлийг бууруулж, энгийн тамхинаас электрон төхөөрөмж рүү шилжихэд уриалах явдал юм. Энэ бодлогын ачаар тамхичдын тоо 14.7 хувь болж буурсан. АНУ-д Пенсилвания мужийн Тамхи, эрүүл мэндийн судалгааны төвийн мэдээлснээр америкчууд энгийн тамхинаас гарахад цахилгаан тамхи болон халаадаг тамхины бүтээгдэхүүн ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Ийнхүү сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус улсад уламжлалт тамхины борлуулалт бараг 48 хувиар буурчээ.