Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь төслийн нээлт болов

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 13 секунд

"Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь" төслийн нээлт өнөөдөр (2023.10.10) боллоо.Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Европын холбоо болон Европын cэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны санхүүжилтээр 2023-2025 онд хэрэгжих тус төслийн зорилго нь Монгол Улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчин, институтийн бүтцийг боловсронгуй болгох, практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа арилжааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг улсын хэмжээнд сурталчлан таниулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар явуулах орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм

Европын сэргээн босголт хөгжлийн банк, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Улс төр, хэвлэл, мэдээллийн албаны дарга Кристоф Форакс, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Стивен Кент, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг нар төслийг нээж үг хэллээ.

Төслийн нээлтэд Сингапурын Менежментийн их сургуулийн эрх зүйн профессор, Сингапурын олон улсын маргаан шийдвэрлэх академийн захирал Надяа Александер “Олон улсын эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 10 чиг хандлага ба Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ?”, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт”, Монголын хуульчдын холбооны дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Амарсанаа “Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал”, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төвийн эвлэрүүлэн зуучлагч Ч.Баяртуул “МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төвийн ахиц дэвшил, цаашдын төлөв” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Хууль зүй дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Монгол улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжилтийн талаарх харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гарын үсэг зурсан юм.

Энэхүү арга хэмжээнд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Европын Холбоо болон Европын cэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөл, Хууль зүй дотоод хэргийн яамны төлөөлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүд, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн болон дүүргийн иргэний хэргийн шүүгчид, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нар, Монголын хуульчдын холбооны эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүд оролцлоо.

Нийт шүүгчийн II чуулганаас ирүүлсэн саналтай танилцлаа
Нийт шүүгчийн II чуулганаас ирүүлсэн саналтай танилцлаа
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.