Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв аймгийн Эрдэнэсант суманд 34 см цасан бүрхүүл тогтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өчигдөр буюу 11 дүгээр сарын 14-ний 08:00 цагаас 15-ны өдрийн 08:00 цаг хүртэл нутгийн хойд хагаст 0.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 34.0 см, Увсын Малчин 28.0 см, Улаангом 25.0 см, Булганы Могод 18.0 см, бусад хэсгээр 0.0-17.0 см цасан бүрхүүл тогтжээ.

Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-5.0 мм цас орсон ба үүнээс хамгийн их нь Завханы Идэр, Тэс, Ургамалд 5.0 мм, Цагаанхайрхан, Өвөрхангайн Бат-Өлзийд 4.0-4.3 мм, бусад нутгаар 0.0-3.8 мм цас, нойтон цас орж, цасан шуурга шуурсан байна.

Cалхины хурд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 20-24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурчээ.

Цэрэг амиа алдсан асуудлаар ЦЕГ-аас  мэдээлэл хийнэ
Цэрэг амиа алдсан асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
 
16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хурал 10 цагийн турш ХААЛТТАЙ үргэлжилж байна
16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хурал 10 цагийн турш ХААЛТТАЙ үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.