Өнгөрөгч долоо хоногт Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ хэлэлцэж дэмжсэн билээ. Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоо "УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн Гэр бүлийн тухай хуулийн төсөлд гэрлэгчид өөрсдөө хүсвэл эсвэл ашиг сонирхол нь хөндөгдсөн хүний саналаар ДНК шинжилгээг өгөх боломжтой байхаар тусгасан. Заавал ДНК шинжилгээ өгөх шаардлагыг хуулийн төсөлд тусгаагүй. Гэрлэлтээ бүртгүүлэх гэж буй иргэн бүрээс ДНК шинжилгээ авах боломжгүй бөгөөд шаардлагагүй юм" гэв.
Б.Солонгоо: Гэрлэлтээ бүртгүүлэх гэж буй иргэн бүрээс ДНК шинжилгээ авах боломжгүй бөгөөд шаардлагагүй юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.