Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТВ9 телевизийн 20 жилийн ойн барилдаанд О.Хангай түрүүлж, М.Лхагвагэрэл үзүүрлэв

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 54 секунд

“Таны телевиз” уриатай ТВ9 телевиз үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, Даян дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.

Дөрөвт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр, Өвөрхангай аймгийн Зүүнбаяр-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарлаа.

Наймд улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан Б.Ганбаяр нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх 9 сая, үзүүр бөх 6 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал гардсан юм. Түрүү бөхийг есөн сая төгрөгөөр байлсан нь ТҮ9 телевиз нэрээ бэлгэшээн бодолцож ийн онцолсон ажээ.

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны Ням гарагийн 11:00 цагаас Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай.

212 төрлийн шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцаж төлнө
212 төрлийн шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцаж төлнө
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц