Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах эсэхийг одоо ШИЙДЭХГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо хуралдаж байна. Хуралдааны үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцох эсэхийг тодрууллаа. Тэрбээр "Энэ хүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа. Шүүхээс эцэслэн шийдээгүй байгаа тул нүүрсний сонсголд гэрчээр оролцож мэдээлэл өгөх үү" хэмээлээ.

Харин түүний асуултад Түр хорооны дарга Б.Энхбаяр "Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах эсэхийг одоо ШИЙДЭХГҮЙ. Нүүрсний тов зарлахтай хамт хэнийг, ямар асуудлаар гэрчээр дуудах вэ гэдгийг сонсгол болохоос 7 хоногийн өмнө Түр хорооны хурлаар шийднэ. Хуулиндаа тэгэж заасан байгаа. Тэр хурлаар энэ асуудал яригдана" гэлээ.

Д.Тогтохсүрэн: Урсгал зардлыг 2.51 хувиар хасаж, тэтгэврийн нэмэгдлийн эх үүсвэрийг 140 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ
Д.Тогтохсүрэн: Урсгал зардлыг 2.51 хувиар хасаж, тэтгэврийн нэмэгдлийн эх үүсвэрийг 140 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.