"ИЭК Монгол" ХХК-ийн Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт нийт 8 их, дээд сургуулиас тодорсон шилдэг 7 оюутанд батламж болон мөнгөн тэтгэлгийг гардуулан өглөө.
- I байр - Бүтэн жилийн сургалтын төлбөр
Б.Энх-Амгалан - ШУТИС, ГУУС 3-р курс
- II байр - Хагас жилийн сургалтын төлбөр
У.Цэрэннадмид - Техник технологийн дээд сургууль 3-р курс
@Г.Цэрэннадмид
Г.Наранцацралт - ШУТИС, ЭХС 3-р курс
- III байр - Цалинтай дадлага хийх
Э.Амин-Эрдэнэ - ХААИС, Цахилгааны инженер 3-р курс
Б.Алтангэрэл - ШУТИС, ГУУС 3-р курс
@Б.Алтангэрэл
Э.Дөлгөөнболд - ХААИС, Цахилгаан хангамж 4-р курс
Дөлгөөн Болд
Б.Отгонзул - ШУТИС, ГУУС 3-р курс
Оюутны тэтгэлэг, батламж гардуулах арга хэмжээнд “ИЭК Монгол” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Оюунжаргал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн Сургалт чанарын албаны дарга Ч.Улам-Оргил, Эрчим хүчний сургуулийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Ш.Гантөмөр, Эрчим хүчний сургуулийн Шинэ, сэргээгдэх эрчим хүчний салбарын эрхлэгч Доктор (Ph.D) М.Ганхүлэг нар оролцож, тэтгэлэгт шалгарсан оюутнуудад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.