Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЭДЭГДЭЛ: М.Бадарч тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл үндэслэлгүй худал мэдээлэл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Өнгөрөгч амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд болсон "Спорт ба допинг" хэлэлцүүлгийн үеэр "М.Бадарч тэргүүтэй 16 бөхөөс допинг илэрсэн байж болзошгүй, М.Бадарч тохиролцож чадаагүй учраас нэр нь зарлагдсан" гэх агуулга бүхий зүйл яригдсан.

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан МҮДЭБ-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд,

"Дээрх мэдээлэл нь огт үндэслэлгүй худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Олон нийтийн сүлжээ, цахим орчинд худал мэдээлэл тарааж, МҮДЭБ, МҮБХ-ны нэр хүнд, 2023 оны Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн Үндэсний бөхийн тамирчдын нэр төр, алдар хүндэд халдаж худал мэдээллийг тараасан, гүтгэсэн энэхүү үйлдлийг бид хуулийн байгууллагад нэр төрөө сэргээлгэхээр хандах болно" гэжээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр нийслэлд 7 хэмийн дулаан, үүлшинэ
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр нийслэлд 7 хэмийн дулаан, үүлшинэ
 
“АТАР-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэлээ
“АТАР-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.