Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Хоёр эх үүсвэрийг ашиглалтад оруулснаар 2023-2024 оны өвлийн ачааллыг хэвийн давах боломжтой болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Яармагт дахин төлөвлөлттэй холбоотой шинэ хороолол ашиглалтад ороход эрчим хүчтэй холбож өгөхгүй байна. Эрчим хүчний чиглэлээр ямар төсөв байгаа вэ" гэлээ.

ЭХЯ-ны ТНБД Н.Тавинбэх "2023-2024 оны өвлийн их ачааллаас өмнө 230 МВТ.цагийн багтаамжтай батарейн цэнэгт хураагуурыг Сонгино станцад ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Амгалан дулааны станцыг нэг зуухаар өргөтгөнө. Хоёр эх үүсвэрийг ашиглалтад оруулснаар 2023-2024 оны өвлийн ачааллыг хэвийн давах боломжтой болно. Гэхдээ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг одоо байгаа шиг найдвартай хангана гэсэн үг биш" гэлээ.

200 толгой эм хонинд мэс ажилбар хийж, зохиомлоор хээлтүүлжээ
200 толгой эм хонинд мэс ажилбар хийж, зохиомлоор хээлтүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд