Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Дорноговьд болсон харамсалтай хэрэгт монголчууд тэр чигээрээ цочирдсон. Гэтэл хүүхэд хамгааллын байцаагч нар өдөр бүр шахуу ийм асуудалтай тулгарч байна.
Одоо 1.000.000 төгрөгийн цалинтай ажиллаж байна. Ажлын ачааллыг нь зохистой байлгахгүй бол энэ салбарын хүмүүс 50 гаруй хувь нь 1-2 жил ажиллаад гарч байна" гэлээ.