УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буй талаар мэдээлэл хийсэн.
Тэрбээр "УИХ 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр D-parliament хэмээх цахим системийг эхлүүлсэн. Энэ нь ард түмний засаглах эрхийг хангах, ард түмэн иргэдийн оролцоотой ардчилсан парламент байх, хүний эрхийг дээдлэх, ил тод нээлттэй байхад чиглэсэн.
Өнөөдөр D petition гэх цахим платформыг танилцуулж байна. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрнэ. Иргэн тус системээр дамжуулан тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах; хуулийн төслийн талаар санал гаргаж болно. Түүнчлэн тодорхой өргөдөл санал дээр зөвхөн нэг удаа санал өгөх боломжтой.
Ингэснээр хууль тогтоох 77 дахь эрх мэдлийг иргэдэд өгч байна. Эхний сэдэв болгож НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх тухай асуудлыг D-petition системд оруулж байна. Энэ асуудлыг дэмжвэл холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх болно.
Та бүхнийг энэхүү өргөдлийн системд нэвтэрч хууль тогтоох үйл хэрэгт идэвхтэй оролцохыг урилж байна" хэмээсэн юм.