Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИХ БРИТАНИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН: Хор хөнөөл багатай зүйл илүү хүртээмжтэй байх ёстой юу?

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 21 секунд

Их британид уламжлалт янжуур тамхи хэрэглэгчдийн 57% нь хор хөнөөл багатай тамхи руу шилжсэн ба энэ нь янжуур тамхи худалдаж авахаас хямд учраас гэжээ.

Их Британий туршлага Монгол улсад төдийгүй тамхитай тэмцэж буй бусад улс орнуудад ч сайн туршлага болж чадаж байна. Учир нь Англи улс сүүлийн жилүүдэд маш гайхалтай үр дүнд хүрч чадсан. Дэлхий дээрх тамхичдын тоо бараг өөрчлөгдөөгүй хэвээр байгааг бодоход Их Британид тамхичдын тоо сүүлийн жилүүдэд 30%-иар буурч байгаа нь маш онцгой үр дүн юм.

Англи улсын хувьд хор хөнөөлийг бууруулах зарчмыг энгийнээр шийдэж чадсан бөгөөд илүү их хор хөнөөлтэй зүйлийг хор хөнөөл багатай зүйлээр солих арга байсан юм”

Уг зарчмын гол зүйл бол шаталтын явцад үүссэн бодисууд нь утаатай хамт тамхичдын биед орж хор хөнөөл учруулдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон тул шаталтын процессгүй, тамхинаас илүү хор хөнөөл багатай хувилбаруудыг дэмждэг байна. Тамхины утаа нь олон төрлийн ноцтой халдварт бус өвчин, хорт хавдрууд түүний дотор уушгины хорт хавдар үүсэх гол хүчин зүйл юм.

Хамгийн бодитой ҮНЭН юу вэ гэвэл ихэнх тамхичдын хувьд аль нь хор хөнөөл багатай байх нь чухал биш бөгөөд хэрэглэгчид ҮНЭ хямд байх тал дээр анхаарал хандуулдаг байна. Их Британид шатдаг тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татвар өндөр ногдуулдаг бол хор хөнөөл багатай бүтээгдэхүүнд бага татвар ногдуулдаг ялгаатай татварын систем хэрэгждэг ба хор хөнөөл багатай хувилбаруудыг илүү хямд байлгахыг шийдэл гэж үзсэн байна. Мөн Английн хэрэглэгчдийн судалгааны KAM Медиа агентлагаас гаргасан хамгийн сүүлийн жилийн тайлан нь тамхины хор хөнөөлийг бууруулахад үнийн асуудал хэрэглэгчдийн хувьд хэр их чухал зүйл болохыг баталж байна гэжээ.

Судалгаанд Их Британи даяар 250 гаруй дэлгүүр хамрагдсан бөгөөд санал асуулгад хамрагдсан жижиглэн худалдаачдын талаас илүү хувь нь үнэ харж байж худалдан авалт хийх нь түгээмэл гэсэн байна. Хоруу чанарын хэмжээгээр татвар ногдуулдаг бодлогын ачаар уламжлал янжуур тамхичдын 57% нь тамхинаас илүү хор хөнөөл багатай тамхинд бүрэн шилжсэн байна.

2023 оны судалгаагаар цахилгаан болон халаадаг тамхи татдаг болон янжуур тамхи татдаг хүмүүст ямар хүчин зүйл чухал болохыг асуув. Судалгаанд хамрагдсан жижиглэн худалдаачид нэгдүгээрт ҮНЭ (57%), хоёрдугаарт (18%) (best value in money) үнийн дүндээ таарсан сайн чанар гэж жагсаасан бол дараа нь олон төрлийн амт (10%), хэрэглэхэд хялбар (5%) зэрэгт үндэслэн худалдан авалт хийдэг гэжээ.

Мөн судалгаагаар тамхи татдаг хүмүүсийг аюул багатай, утаагүй бүтээгдэхүүн сонгоход юу саад болж болох талаар асуухад “бүтээгдэхүүний үнэ” гол хүчин зүйл гэж дахин дурдав - Их Британий 10 жижиглэн худалдаачны 6 нь хор хөнөөл багатай шатамхай бус бүтээгдэхүүн хэтэрхий үнэтэй байж магадгүй гэж санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч судалгаанд оролцогчдын гуравны хоёроос илүү хувь нь 2023 онд тамхичид утаагүй бүтээгдэхүүнийг илүү сайн хувилбар болгон ашиглах болно гэдэгтэй санал нэг байна. Жижиглэн худалдаачид өөрсдийн зүгээс энэхүү шилжилтийг дэмжихэд бэлэн гэдгээ мэдэгдэв.

Судалгаанд хамрагдсан Их Британий жижиглэнгийн худалдаачдын талаас илүү хувь нь (56%) нь шатдаг тамхинаас илүү халаадаг бүтээгдэхүүн, тухайлбал tobacco stick (халаадаг тамхины дотор хийдэг янжуур) зардаг гэж тэмдэглэсэн бөгөөд нэг сав баглаа боодол нь 5 фунт стерлингээр үнэлэгддэг. Энэ нь дундаж хайрцаг тамхины үнээс хоёр дахин бага бөгөөд судалгаанд оролцогчдын үзэж байгаагаар энэ нь тамхи татдаг хүмүүст тамхинаас татгалзах хүчтэй аргумент юм.

"Одоо Их Британид нэг хайрцаг тамхины дундаж үнэ 12,73 фунт стерлинг байгаа тул утаагүй тамхи татах нь илүү боломжийн үнэтэй, олон сая Британичуудын хувьд үргэлжлүүлэн тамхи татахаас илүү сайн сонголт болохыг судалгааны дүн харуулж байна" гэж судалгааны судлаачид хэлжээ.

Монгол Улсын 61 их сургуулийн эрэмбэ, чансааг зарлалаа
Монгол Улсын 61 их сургуулийн эрэмбэ, чансааг зарлалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.