Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ-аас хотын ерөнхий архитектор, стандартын газрын дарга зэрэг таван албан тушаалтны гэрт нэгжлэг хийжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн зарим албан тушаалтнуудын гэрт АТГ-аас нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал,

  • Хотын ерөнхий архитектор Ц.Тулга,
  • Хотын Стандартын газрын дарга С.Төмөрдулам,
  • Хотын Стандартын газрын Барилга байгууламжийн ашиглалт бүртгэлтийн ахлах мэргэжилтэн буюу өмнө нь барилга байгууламжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Эрдэнэтуяа,
  • Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга асан Ц.Нямцэвээн
  • Хотын стандарт хяналтын газрын дарга С.М.Дунгармаа нарийн гэр болон хамаарал бүхий обьектод АТГ-аас нэгжлэг хийсэн байна.

Ийнхүү хоттой холбоотой авилга албан тушаалын хэргүүдэд хууль хяналтынхан анхаарал хандуулах ажиллагаа нь үүгээр эхэлж буй бололтой. Учир нь шинээр хотын дарга болсон Х.Нямбаатар ч, Ерөнхий сайд л.Оюун-Эрдэнэ ч нийслэл хоттой холбоотой газар олголт, тусгай зөвшөөрөл зэрэг авилгыг сүлжээг шалгаж, олон нийтэд ил болгоно гэдгээ зарлаад буй билээ.

БАЙНГЫН ХОРОО: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
БАЙНГЫН ХОРОО: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
МАН анти рейтингтэй ба поп ах нараа дэвшүүлэхгүй бодлого барьж байна
МАН анти рейтингтэй ба поп ах нараа дэвшүүлэхгүй бодлого барьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.