УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь,
"Цар тахлын үеэс хойш буюу 2021, 2022, 2023 оны үед асар олон зүйл хийгдсэн байна. Энэ хугацаанд ковид нэрийн дор МУ-ын хэмжээнд тухайн үеийн буюу У.Хүрэлсүхийн засгийн газар "Эрүүл мэндээ хамгаалах Эдийн засгийг сэргээх" 5,1 их наяд төгрөг, мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Дээр нь гадаадын зээл тусламжаар 3 их наяд гаруй төгрөгийг зарцуулсан, Эрдэнэтээс 1,2 их наяд төгрөг, Оюу толгойгоос 1 их наяд төгрөгийг буюу нийт 20 их наяд төгрөгийг зарцуулсан байдаг. Гэтэл өнөөдөр мөнгөний тоо утгаа алдлаа.
Нэг их наяд гэдэг бол 5 сая хоньтой тэнцэнэ. 20 их наяд төгрөг гэдэг нь 100 сая хоньтой тэнцэхүйц хэмжээний мөнгийг гарын салаагаар урсгасан байна" хэмээв.