Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Үнэрийн голомтыг тогтоогоогүй. Налайх чиглэлд хяналт, шалгалт хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Нийслэл хотод энэ сарын 11-12-нд шилжих шөнө газ, угаарын хий байж болзошгүй тодорхойгүй үнэр тархсан. Уг үнэрийн учир шалтгааныг тодруулахаар Онцгой байдлын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна.

Мэргэжлийн багийнхан Дүнжингарав худалдааны төв, Хонхор орчимд шалгалт хийхэд тухайн үнэр нь бохирын магистрал шугамны худгаас хүчтэй үнэртэж байгаа бөгөөд хэрэглэсэн тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр Налайх чиглэлд хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Одоогоор голомт тогтоогдоогүй байгаа гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.

ШУУД: НИТХ-аар Х.Нямбаатарыг Хотын даргаар томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
ШУУД: НИТХ-аар Х.Нямбаатарыг Хотын даргаар томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.