12 настай охины аминд хүрсэн Г.Гантулгыг 1997 онд баривчилж байсан тухайн үеийн эргүүлийн цагдаа Л.Амгалантай ярилцлаа. Тэрбээр, ганцхан удаа ам зургийг нь харсан бөгөөд гэрийнх нь хаалгыг тогших мөчид гэмт хэрэгтнийг таньж, шуурхай баривчилсан байна.
Эл үйл явдлын дараа цагдаагийн ажлаа орхисон тэрбээр, Дорноговь аймагт 12 настай охин сураггүй алга болсон тухай мэдээлэл цахим орчинд цацагдахад Г.Гантулга байх вий дээ гэх бодол төрж байсан нь хэрэгтний зураг цацагдахад баттай болсон хэмээн ярилаа.
Г.Гантулга нь тухайн үед, хулгай, дээрэм, хүчин гэх мэт 20 гаруй удаагийн гэмт үйлдэлд буруутгагдаж, эрэн сурвалжлагдаж байсан онц ноцтой гэмт хэрэгтэн байжээ.