Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль зүйн байнгын хороо хуралдаж, сонсголын тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 28 секунд

Өнөөдөр зарим байнгын хороо болон ажлын хэсгүүд хуралдана. Хуралдааны тов болон хэлэлцэх асуудлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Инновац, цахим бодлогын байнгын хороо- Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

-Мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Нийгмийн бодлогын байнгын хороо- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Хууль зүйн байнгын хороо- Байнгын хорооны тогтоолын төсөл /Сонсголын тов тогтоох тухай/

Төрийн байгуулалтын байнгын хороо- Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл сонсох

Төсвийн байнгын хороо- Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

“Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг сонгожээ
Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг сонгожээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.