БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 06-08-ны өдрүүдэд болж, Монголын бүжигчид гурван дэлхийн цом хүртлээ. Тодруулбал,
Тэмцээний Youth Team Hip Hop төрөлд Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол мөн Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Галт шувуу” баг "Primary Team Hip Hop" болон "Primary Doubles Hip Hop" төрөлд түрүүлж, дэлхийн цом гардан авчээ.
Анхдугаар тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид төрийн дуулалаа гурвантаа эгшиглүүлж, гурван дэлхийн цомтой эх орондоо ирэх юм.