Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Хэнтий аймагт 13 настай хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нь ҮНЭН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Хэнтийн замд 13 настай хүүхэд машин бариад жолооч нарт дунд хуруу гаргаад явж байхад нь цагдаад мэдэгдэж тухайн хүүхдийг саатуулсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт энэ сарын 8-9-нд шилжих шөнө 01.00 цагийн үед тус сумын ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн сурагч 13-14 насны таван хүүхэд Камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг Хэнтий аймгийн цагдаагийн газар илрүүлэн шалгаж байна. Урьдчилсан байдлаар, иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүү 13 настай Б нь хөгжим сонсоно гээд түлхүүрийг авч гарсан урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Хүүхдүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Иймд эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэд болон бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн осол гарахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна" гэлээ.

Б.Ууганбаяр: Хүүхдийн асуудал хариуцсан яамтай болох хэрэгтэй
Б.Ууганбаяр: Хүүхдийн асуудал хариуцсан яамтай болох хэрэгтэй
 
Л.Энх-Амгалан: Капитал, Чингис хаан банк дээр эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудалд зарим албан тушаалтнуудыг шалгах ажлыг АТГ эхлүүлж байгаа