Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ууганбаяр: Хүүхдийн асуудал хариуцсан яамтай болох хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Эцэг эхчүүдийн төлөөлөл "Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг"-т ялын бодлогыг чангатгах хууль яаралтай батлах талаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Энэ үеэр, "Далд хүн" хүний эрхийн ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр, бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт этгээдэд оногдуулж байгаа ялын хэмжээ бага байгааг онцолж, дараах шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

  1. Эрүүгийн хуулийн 6.14.2 буюу "Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй. Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй." гэдэгт "Бага насны хүүхэд хүчирхийлсэн, амь насыг санаатайгаар хороох гэмт хэрэг хийсэн бол өршөөл үзүүлэхгүй" гэж нэмж оруулах.

  2. Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйл, "Арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол..." гэдгийг "Хохирогчийн 18 нас хүрээгүйг мэдсээр байж, мэдэх боломжтой байсан ч, эсхүл мэдсээр байж бэлгийн харилцаанд орсон бол..." гэж өөрчлөх,

  3. 12.4 дүгээр зүйл буюу "Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нас барсан бол ялыг хаалттай хорих ангид хүлээлгэх, өршөөлд хамруулахгүй байх" болгох зэрэг шаардлагатай өөрчлөлтүүдийг яаралтай хийх хэрэгтэй байна гэлээ.

Мөн тэрбээр, "Нийгэм айдастай байна. ХНХЯ, ГБХЗХГ ажлаа хийж чадахгүй байна. Хуулийн хэрэгжилтийг нь хянадаг, шалгадаг тусдаа байгууллагатай болох. Эсвэл хүүхдийн асуудал хариуцсан яамтай болох хэрэгтэй" гэв.

Яруу найрагч Ц.Хулан нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно
Яруу найрагч Ц.Хулан нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно
 
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.