Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд арван жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийт 7.2 их наяд төгрөгийн зээлийг 114.2 мянган иргэнд олгожээ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкнаас өргөн барьж, өчигдөр байнгын хороогоор хэлэлцсэн. Тус төсөлд ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаар дурдахдаа, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд Монголбанк банкуудын эх үүсвэрээр жилд 700 тэрбумын зээл олгохоор ажиллаж, 2021 онд 1 их наяд, 2022 онд 732.2 тэрбум төгрөгийг 7.8 мянган иргэнд олгосон аж. Харин энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 357.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөлтөөс олгоод байгаа юм.
Мөн тус төсөлд гадаад болон дотоод нөхцөл байдлын өөрчлөлтөөс шалтгаалж зээлийн эрэлт улам нэмэгдэж буйг онцолжээ. Ингэхдээ 2023 оны эхний хагасын байдлаар 1.4 их наяд төгрөгийн 17.4 мянган өрхийн ипотекийн зээл хүлээгдэж байгаа гэжээ.