Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр эхэлж байна

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 32 секунд

2023 оны Аравдугаар сарын 4-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

08.30 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: “Инженерийн шийдэл-хөгжлийн тулгуур” зөвлөгөөнийг “Тавантолгой түлш” ХХК-иас дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд инженер, техникийн ажилтнуудын дунд зохион байгуулна.

11.00 цагт: Нийслэлийн 53 дугаар сургууль 50 жилийн ойн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 8853-5959.

14.00 цагт: “Пума империал” зочид буудалд: “Хулгайгүй эрх тэгш нүүрс тээвэр” зөвлөлдөх уулзалт, нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 9913-4594.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

-Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулж байна. Энэ намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 10 дугаар сарын 4-16-нд зохион байгуулна.

-“Степпе Арена” мөсөн өргөөнд: Монголын Маркетингийн Холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулж буй "SMART-2023" маркетингийн салбарын чуулган болно. Утас: 9910-9996.

-“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа орон даяар эхэлнэ. Судалгааг ҮСХ НҮБ-ын Хүүхдийн болон Хүн амын сантай хамтран 3 дахь удаа зохион байгуулж байна.

Засгийн газар хуралдаж байна
Засгийн газар хуралдаж байна
 
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.