Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛБАНК: Орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээг 150.0 сая төгрөг болгон нэмэгдүүллээ

Огноо
Унших
0 минут 48 секунд

Орон нутаг дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн журамд дараах өөрчлөлтийг тусгажээ. Тодруулбал,

"Монголбанкны эх үүсвэрээр орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100.0 сая төгрөг байсныг 150.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэв.

Мөн Даатгалын тухай хуульд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан орон нутагт орон сууц худалдан авч буй зээлдэгчийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт даатгалын байгууллагаас батлан даалт гаргах боломжийг нээлттэй боллоо" гэж Монголбанкнаас мэдээллээ.

О.Батхүү: Дампуурсан компанийн дансанд шилжсэн татвар төлөгчдийн 16 сая ам.доллар эргэж олдох эсэх нь эргэлзээтэй байна
О.Батхүү: Дампуурсан компанийн дансанд шилжсэн татвар төлөгчдийн 16 сая ам.доллар эргэж олдох эсэх нь эргэлзээтэй байна
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.