Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5-7 насны эгч дүү хоёр 9 давхраас унаж амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Бага насны хоёр хүүхэд өндрөөс унаж амиа алджээ. Тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 2-нд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Алтай хотхоны 9 давхарт амьдардаг 7 болон 5 настай эгч дүү хоёр өндрөөс унаж амь насаа алдсан байна. Амиа алдсан охидыг гэрийнхэн нь гаднаас цоожилсон байжээ. Тухайн хүүхдүүд гэртээ харгалзах хүнгүй байсан байна. Цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт таван настай хүүхэд гэрийнхээ цонхоор унаж амиа алдсан хэрэг гарсан билээ. Иймд эцэ, эхчүүд та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, цонхондоо хамгаалалт хийлгэх зэргээр болзошгүй эрсдлээс үр хүүхдээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

ХЭН НЬ ХЭН БЭ: Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчид Л.Данзанноров, Б.Оюу-Эрдэнэ, Г.Наранбаатар, Б.Баатарсайхан нар нэр дэвшиж байна
ХЭН НЬ ХЭН БЭ: Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчид Л.Данзанноров, Б.Оюу-Эрдэнэ, Г.Наранбаатар, Б.Баатарсайхан нар нэр дэвшиж байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц