Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭН НЬ ХЭН БЭ: Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчид Л.Данзанноров, Б.Оюу-Эрдэнэ, Г.Наранбаатар, Б.Баатарсайхан нар нэр дэвшиж байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 46 секунд

Монголын өмгөөлөгчдийн холбооны Их хурал энэ сарын 6-нд Дотоод хэргийн их сургуульд болох гэж байна. Тус хурлаар өмгөөлөгчид Ерөнхийлөгчөө сонгох юм. Тэгвэл МӨХ-ны Ерөнхийлөгчид дөрвөн хүн нэрээ дэвшүүлсэн байна. Тодруулбал, МӨХ-ны одоогийн Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, МӨХ-ны гишүүн Л.Данзанноров, Г.Наранбаатар, Б.Баатарсайхан нар нэрээ дэвшүүлээд байгаа аж.

Б.Оюу-Эрдэнэ нь 1999-2003 онд Их засаг их сургууль, 2003-2005 онд Их засаг их сургуулийн магистр, 2004-2005 онд Удирдлагын академи төгсчээ. Тэрбээр өмнө нь МӨХ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2020 онд тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг.

Партнер, Эрүүгийн эрх зүйн секторын ахлагч Л.Данзанноров /Н.Түвшинбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан, 2020 оны сонгуульд АН-аас Дундговь Говьсүмбэрийн хамтарсан тойрогт нэр дэвшиж байсан, 2012 онд Б.Наранхүүгийн эсрэг бие даан нэр дэвшиж байсан/

Тэрбээр ОХУ-ын Краснодар хотын Кубаны Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Краснодар хотын Кубаны Их сургуульд Магистрын зэрэг хамгаалжээ.

-“Гэмт хэргийн тухай” (Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга) хуулийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.

- 2012 онд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” (ЭБШХ-ийн шинэчилсан найруулга)-ийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.

-2012 онд “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн төсөлд санал боловсруулсан.

-2012 онд Хууль зүй дотоод хэргийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдэд хийх судалгааны ажлын багт ажилласан.

-2012 оноос Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын дэд хэсгийн гишүүнээр ажилласан.

-2013 оноос Зөрчлийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын дэд хэсэгт гишүүнээр ажилласан.

-2012 оноос “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль” /ЭБШХ-ийн шинэчилсан найруулга/, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн ажлын дэд хэсгийн гишүүнээр ажиллажээ.

Б.Баатарсайхан нь МӨХ-ны Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаа. Тэрбээр 2013 онд Өмгөөллийн “Соёмбо Легал Партнерс” ХХН-ийг байгуулахаасаа өмнө Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэргэжилтэн, тасгын дарга болон тамгын газрын даргаар ажиллаж байсан.

  • 1997 онд Европын хэлний дээд сургуулийг Бизнесийн эдийн засагч мэргэжлээр;
  • 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгсөж;
  • 2008 онд Отгонтэнгэр Их сургуулийн Хуулийн сургуульд Магистрын зэрэг хамгаалсан.

Мөн тэрбээр "Жаст-ын Ш.Батхүү", АН-ын дарга асан З.Энхболдын нүүрсний хэрэг зэрэг дуулиант хэргүүдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байжээ.

Г.Наранбаатар нь 1999 онд “Их Засаг” хууль зүйн дээд сургууль төгсч, 2002 онд Батлан хамгаалахын их сургуульд магистр, 2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр дүүргэж, 2018 онд Хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр “Их Засаг” хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, “Ти Энд Эи” хууль зүйн фирмд дадлагажигч өмгөөлөгч, Монголын амгөөлөгчдийн аолбооны гишүүн, өмгөөлөгч, “Их Засаг” их сургуулийн хууль зүйн их сургууль эрүүгийн эрх зүйн тэнхимд ахлах багш, “Их Засаг” ОУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Өмгөөллийн “NandBadvocate” ХХН-ийн захирал, Монголын хуульчдын холбооны “Өмгөөлөгчдийн хороо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын хуульчдын холбооны Сургалтын хорооны гишүүн, Монголын хуульчдын холбооны Сургагч багш, с Монголын хуульчдын холбооны Хууль зүйн их дээд сургуулийг магадлан итгэмжлэх хорооны гишүүн, Өмгөөллийн“MGL partners” ХХН-ийн зөвлөх, Монгол хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, “Их Засаг” ОУИС-ийн Эрдмийн сургуулийн захирал, 2019 оноос “Их Засаг” ОУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн захирлаар ажиллаж байжээ.

Монголчууд Азийн наадмын цахим спортын төрлөөс анх удаа медаль хүртлээ
Монголчууд Азийн наадмын цахим спортын төрлөөс анх удаа медаль хүртлээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц