УИХ дахь АН-ын бүлэг "Ногоон автобус"-тай холбоотойгоор болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллах болсон. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,
"Өнөөдөр нийгэмд "Ногоон автобус"-аар тендерийн булхай, луйвар түүнийг нууцад авдаг асуудал илэрлээ. Үүнээс гадна маш олон асуудал байгаа талаар иргэдээс мэдээлэл ирж байна. Жишээлбэл,
Малын вакцинуудыг улсын нууцад авч, тендер зохион байгуулдаг болсон байна. Мөн гүйцэтгэл дээр хүртэл ажлуудыг нууцалдаг асуудал байгаа юм. Нэг талаараа Монгол Улс нээлттэй тендер зохион байгуулдаг улс биш болсон байна гэдгээ олон улсад зарлачихлаа.
Манай улс анх худалдан авах тухай хуулийг хийхдээ олон улсын стандарт шаардлагаар хийсэн. Харамсалтай нь энэ хууль нь хаалттай нийгмийн хууль болсон үйл явц болж байна. Тиймээс манай ажлын хэсэг бүх деталь болгонд асуудлыг гаргаж тавина" хэмээлээ.