Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жаргалсайхан: Ногоон автобусны хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг албадан саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Ногоон автобусны асуудлаар өнгөрсөн шөнө дөрвөн хүний гэрт нэгжлэг хийж, цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, АТГ, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг “Ногоон автобустай холбоотой хэрэг” дээр ажиллаж байгаа ба өнгөрсөн шөнө "Тэнүүн Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал болон мөн газрын худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хориод байгаа юм. Энэ талаар, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас тодруулахад, "Ногоон автобусны гэх хэрэгт холбогдуулан урьд шөнө дөрвөн хүнийг албадан саатуулсан байна. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Дөнгөж эхэлж байна. Прокурорын байгууллага хяналтаа тавиад ажиллаж байгаа" гэлээ.

Гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсан компанийн захирал цагдаагийн алба хаагчид хахууль өгөх гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ
Гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсан компанийн захирал цагдаагийн алба хаагчид хахууль өгөх гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.