Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-12 дугаар ангийн сурагчдыг бүртгэж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 7 секунд

Бүгд найрамдах Солонгос улсаас Хилийн чанад дахь Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан солонгос хэлний боловсрол олгох богино хугацааны хөтөлбөрийн 2019 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Энэ жилийн хөтөлбөр 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдахаар болсон гэж Ерөнхий боловсролын газраас мэдээллээ.

Сургалтад дэлхийн өнцөг булан бүрээс солонгос хэл суралцаж байгаа нийт 110 сурагч, улс орон бүрээс 3 сурагчийг 7 хоногийн богино хугацааны хөтөлбөрт урьж байгаа бөгөөд тухайн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчдын материалыг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хүлээн авах аж.

Урьдчилсан сургалт: 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдөр. (онлайн)

Үндсэн хөтөлбөр: 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр. Бүгд Найрамдах Солонгос улс.

Уг хөтөлбөрт хамрагдсанаар:

🔘Солонгосын утга, уран зохиол, түүх, соёл урлагийн боловсролын талаарх лекц, илтгэлийн уралдаан

🔘Соёл урлагийн тоглолт, солонгос хэлний төрөлжсөн сургалт, солонгосын түүх соёлтой танилцах

🔘Бусад улс орны хүүхдүүдтэй солонгос хэлээр харилцах, солонгос хэл сурах туршлага хуваалцах

✅Ерөнхий шаардлага:

🔘Монгол улсын иргэн, 11-18 насны, ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангид суралцаж байгаа, Солонгос улсад суралцах сонирхолтой, хүсэл эрмэлзэлтэй байх,

🔘Шинэ орчинд дасан зохицох чадвартай, нээлттэй, бие даасан, эерэг хандлагатай байх,

✅Хэлний мэдлэг: Солонгос хэлээр өөрийгөө ойлгуулах, ярих, бичих түвшний чадвартай байх,

✅Улсын болон ОУ-ын уралдаан, олимпиад тэмцээнд амжилт үзүүлж байсан бол давуу тал болно. /Солонгос хэл/.

✅Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчид доорх материал, бичиг баримтуудыг бүрдүүлж нэг PDF файл болгон [email protected] мэйл хаягаар 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ. Үүнд:

1. Сургуулийн тодорхойлолт /Сурдаг нь үнэн тодорхойлолт/

2. Сурагчийн дүнгийн тодорхойлолт

3. Хувийн хэргийн хуулбар /нүүрэн хэсэг, арын хуудас, тамга тэмдгээр баталгаажуулсан байх/

4. Солонгос хэлний түвшин тогтоох (TOPIK) шалгалтын оноо, солонгос хэлний чадварыг тодорхойлсон нотлох баримт бичиг.

5. Гадаад паспортын хуулбар /нүүр, хугацаа, баталгаажилт харагдахуйц, мөн өмнө нь Солонгос улсад зорчих эрх зөрчсөн эсэхийг тусгана/.

6. Хэрэв гадаад паспортгүй бол шинээр паспорт захиалсан нарийн хуудас хавсаргах.

Монголд телевизийн салбар үүсэж хөгжсөний 56 жилийн ой өнөөдөр тохиож байна
Монголд телевизийн салбар үүсэж хөгжсөний 56 жилийн ой өнөөдөр тохиож байна
 
Зуданд хорогдсон 7.1 сая малын сэг  зэмийг устгалд оруулж байна
Зуданд хорогдсон 7.1 сая малын сэг зэмийг устгалд оруулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.