Монгол Улсын зөвлөх эмч , Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргал 2022 оны долоодугаар сарын 09-ны өдөр " Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах "Хасу Шивэрт" рашаан сувиллын гаднаас нас барсан байдалтай олдсон билээ.
Тэгвэл талийгаач Г.Ганжаргалыг амь насаа алдах үед хамт байсан эмч, багш нарыг гурав дахь шатны шинжээчийн бүрэлдэхүүнд оруулж дүгнэлт гаргахаар болсныг эсэргүүцэж талийгаачийн ар гэр өнөөдөр 11:00 цагаас ЦЕП-ын гадна хэвлэлийн хурал хийлээ.
Талийгаачийн эхнэр: "Гуравдах шатны шинжээчийн багт тухайн үед хамт байсан сэжигтэн байж болзошгүй хүмүүсийг оруулж байна. Шинжээчдийн багт дотрын салбар зөвлөл, яаралтай тусламж, гэмтлийн салбар зөвлөл, нүүр, ам, судлалын салбар орч байгаа. Үүнд Нүүр, ам судлалын салбар зөвлөлийг битгий оруулаач ээ гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байна. Гэвч огт авч хэлэлцэхгүй байна. Яг үнэндээ манай нөхөр 100 хувь гэмтлийн шалтгаантай нас барсан.
Би өөрөө нүүр ам, судлалын мэргэшсэн эмч хүн. Талийгаачийг өндрөөс унаж нас барсан гээд байгаа юм. Гэтэл хүнтэй тэмцэлдсэн мэт дээшээ харж хөшсөн байдалтай, газар чирэгдэж дух, өвдөг нь халзарсан байсан. Дүгнэлт гаргаж байгаа эмчя нар үүн дээр анхаарч ажиллаасай. Тогтоолд тавигдсан асуултуудал тойруу биш тодорхой хариулт авмаар байна. Өмнөх шинжээчид гадны нөлөөтэй ч гээд байгаа юм шиг, үгүй гээд байгаа ч юм шиг тодорхойгүй, тойруу хариу хэлсэн" гэв.