Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан намаас Төвийн бүсийн “Эдийн засгийн форум“-ыг зохион байгуулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн санаачилгаар залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн хөрөнгө оруулалт, цаашдын боломжийн талаар намын гишүүд, дэмжигчидтэй нээлттэй ярилцаж, санал санаачилгыг сонсох зорилгоор "Эдийн засгийн форум”-ыг бүсчлэн зохион байгуулж байна.

Форумд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн, Ч.Өнөрбаяр, Ж.Баярмаа, Ц.Жадамбаа, Э.Уртнасан болон Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл оролцож байна.

Чуулганд Дундговь, Өмнөговь, Архангай, Өвөрхөнгай, Төв аймгийн Ардчилсан намын гишүүд, бизнес эрхлэгч зэрэг нийт 600 гаруй төлөөлөгч чуулганд оролцож байгаа аж.

Бан Ги Мун: Шинжлэх ухаан, байгалийн тухай ярихдаа бид байгалийн сэрэмжлүүлгийг сонсох ёстой
Бан Ги Мун: Шинжлэх ухаан, байгалийн тухай ярихдаа бид байгалийн сэрэмжлүүлгийг сонсох ёстой
 
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.